Баян-Өлгийд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол илэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-12-08 16:41:41

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт Улаанбаатар хотоос ирсэн нэг иргэнд өнөөдөр түргэвчилсэн тестээр шинжилгээ хийхэд хариу нь эерэг гарсан байна.

Тухайн иргэн нь ачаа тээврийн жолооч бөгөөд нэг машинаар 2 хүн иржээ. Харин цуг ирсэн хүний хариу сөрөг гарчээ.

Одоо эдгээр иргэдийг Өлгий хотод тусгаарлаж, шинжилгээний дээж авч байгаа аж. PCR шинжилгээний эцсийн хариу маргааш гарна. 

Холбоотой мэдээ