Илэрсэн тохиолдол бүгд ойрын хавьтлаас буюу гэр бүлийн гишүүд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-12-04 22:51:16

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдол өнөөдрийн байдлаар 193 болоод байна. Сүүлд нэмж илэрсэн дөрвөн тохиолдол бүгд ойрын хавьтлаас буюу нэг гэр бүлийн гурван гишүүн, мөн тусгаарлалтад байсан нэг иргэн байгаа аж.

Дээрх 193 тохиолдлын 188 нь аймгийн төв Сүхбаатар суманд байгаа бөгөөд үлдсэн хоёр нь Алтанбулаг, мөн гурав нь Мандал суманд бүртгэгдсэн байна. Сүхбаатар сум дахь эдгээр тохиолдлыг баг тус бүрээр нь задлан харуулбал:

Сүхбаатар сумын 2-р багт 26, 3-р багт 13, 4-р багт 32, 5-р багт 22, 6-р багт 37, 7-р багт 55, 8-р багт гурав байгаа бөгөөд хмагийн олон тохиолдол нь 7-р баг буюу төмөр замын хэсэг юм. 

Холбоотой мэдээ