Монгол, ӨМӨЗО-ы уран бүтээлчдийн хамтарсан тоглолт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-05-30 17:09:01

Монгол Улсын Филармони, ӨМӨЗО-ы уран бүтээлчдийн хамтарсан “Хөх тэнгэрийн удамт салхин аялгуу ” тоглолт ирэх сарын 03, 04-нд УДЭТ-ын тайзнаа болно.

Улсын Филармони болон ӨМӨЗО-ы Үндэстний урлаг жүжгийн хүрээлэнгийн хамтран байгуулсан гэрээний дагуу хоёр улсын соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ард иргэдэд соёлын үйлчилгээ үзүүлэх зорилготой эхний тоглолтыг өнгөрсөн дөрөвдүгээр сард Хөх хотноо толилуулсан билээ.

Хоёр дахь удаагийн эл тоглолтод ӨМӨЗО-ы Үндэстний урлаг жүжгийн хүрээлэнгийн Үндэсний их найрал хөгжим, УГЗ, удирдаач Б.Нямдорж, удирдаач Ери да, СТА С. Саруул-Од, Улсын Филармонийн “Баян монгол” джаз найрал хөгжим,  СТА С. Баттулга,  Н.Наранбаатар,  Т.Амина,  Б.Дэлгэрбаяр,  дуучин Т.Солонго,  Т.Отгонбаяр болон  ӨМӨЗО-ы дуучин Оюунсод, Мөнгөнцэцэг, Батмөнх нарын 100 гаруй уран бүтээлч оролцож ая дуугаа өргөх аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ