Технологийн хулгайд сэрдэгдсэн Хятадын 1000 гаруй эрдэмтэн АНУ-аас явжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-12-03 12:50:39

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн технологийг хулгайлсан гэж Вашингтон БНХАУ-ыг буруутгасны дараа тус улсын 1000 гаруй эрдэмтэн АНУ-ыг орхин явсан байна. “Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ тухай АНУ-ын Хууль зүйн сайдын туслах Жон Демерс Аспенийн хүрээлэнд зохион байгуулсан арга хэмжээний үеэр мэдээлжээ


Хууль зүйн яамнаас аж үйлдвэрийн болон технологийн тагнуул хийсэн хэргээр хэд хэдэн эрүүгийн хэрэг үүсгэх үед Хятадын судлаачид Америкаас явсан гэж тэрбээр мэдэгдсэн байна.


“Reuters” агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр, Демерсийн ярьж буй эрдэмтдийг Хятадын Ардын чөлөөлөх армитай холбоотой гэж сэжиглэж байгаа аж. Гэхдээ эдгээр хүмүүс хилээр нэвтрэхийг хязгаарлах шийдвэрийн дагуу визээ цуцлуулсан Хятадын иргэд биш болохыг эх сурвалж онцолжээ.


Тавдугаар сарын 29-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп улс орных нь үндэсний ашиг сонирхолд аюул учруулж болзошгүй гэж үзэн БНХАУ-ын төгсөх ангийн зарим оюутан, эрдэмтдийг тус улсад нэвтрэхийг хязгаарлах шийдвэрт гарын үсэг зурсан юм. Тэднийг "Хятадын Ардын чөлөөлөх армитай холбоотой хүмүүс бөгөөд Америкийн технологи, оюуны өмчийг хулгайлахаар ирж болзошгүй" гэж үзжээ. БНХАУ-ын Боловсролын яам АНУ-ын энэ шийдвэрийг эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн юм.


 


Холбоотой мэдээ