АНУ хоёрдугаар сард 100 сая хүнийг вакцинаар хангахыг зорьж байна

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-03 10:07:12

НЬЮ-ЙОРК. /TASS/. Ирэх оны хоёрдугаар сарын эцэс гэхэд 100 сая хүнийг коронавирусний вакцинаар хангана гэж АНУ-ын эрх баригчид найдаж байна.


Энэ тухай “Вакцин хөгжүүлэлт, түгээлтийн үйл ажиллагааны гайхалтай хурд” хөтөлбөрт оролцогч эрдэмтдийг ахалж буй дархлаа судлаач Монсеф Слауи мэдэгджээ.


“Хоёрдугаар сарын эцэс гэхэд бид 100 сая хүнийг вакцинжуулах боломжтой. Вакцин эхний ээлжинд эрсдэлийн бүсэд байгаа хүмүүст хүрнэ. Тодруулбал, настай хүмүүс, эрүүл мэндийн салбарын болон онцгой байдлын албаны ажилтнууд багтаж байна. Тэднийг “Moderna” болон “Pfizer” компанийн вакцинаар хангана” хэмээн тэрбээр ярьсан байна. 


Цэргийн албан хаагчдын тусламжтайгаар оны эцэс гэхэд 20 сая хүнд нийт 40 сая тун вакцин тараана гэж найдаж буйгаа Слауи цохон тэмдэглэв. Тийнхүү нэгдүгээр сард 30 сая хүнд хийх 60 сая тун вакцин, хоёрдугаар сар гэхэд 50 сая хүнд хийх 100 сая тун вакциныг түгээх болно төлөвлөж байгаа аж. 

Холбоотой мэдээ