Батцэнгэл суманд эцсийн халдваргүйжүүлэлт хийж дууслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-12-02 14:30:56

Архангай /МОНЦАМЭ/. Батцэнгэл суманд коронавирусний халдвар батлагдсан “Б”-ийн явсан маршрут, хавьтлуудын тархвар судлалын зураглалын дагуу аймгийн ЗӨСТ 2020 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 1-ний өдрүүдэд голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийг хийж дууслаа.

Нийт 126 объектын 5286.6 мкв талбайд эцсийн халдваргүйжүүлэлт хийж, сумын Шуурхай штаб, тохиолдлын удирдлагын тогтолцооны багуудыг мэргэжил арга зүйн зөвлөмжөөр ханган иргэдэд коронавирусний халдвараас сэргийлэх, орчны цэвэрлэрлэгээг тогтмол хийх зөвлөмж, сэрэмжлүүлгийг өгчээ.

 

Холбоотой мэдээ