Ким Жөн Ун Хятадын вакцин тариулсан гэх мэдээллийг нотолсонгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-12-01 17:53:19

БЭЭЖИН. /TASS/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун БНХАУ-д боловсруулсан коронавирусний бэлдмэлээр урьдчилан сэргийлэх тарилга хийлгэсэн тухай мэдээллийг БНХАУ-ын Гадаад хэргийн яам нотолж чадахгүй гэж тус яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин мэдэгджээ.


"Энэ талаар огт сонсоогүй учраас энэ мэдээллийг бид нотолж чадахгүй. Хятадын вакциныг дэлхийн нийтэд тэгш хүртээнэ, бид эн түрүүнд хөгжиж буй орнуудад өгнө" гэж тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.


Түүний хэлснээр, Бээжин шинэ бэлдмэлийн туршилт дуусмагц үүргээ биелүүлнэ. "Энэ бол бидний зарчмын байр суурь" гэж Хуа Чуньин хэлжээ.


БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун гэр бүлийн хамтаар, мөн тус улсын хэд хэдэн өндөр албан тушаалтан Хятадын талаас өгсөн бэлдмэлийг ашиглан коронавирусний вакцин хийлгэсэн гэж БНСУ-ын “Yonhap” агентлаг АНУ дахь эх сурвалжаас иш татан даваа гарагт мэдээлсэн байна.



Холбоотой мэдээ