Монголын тулаанчид “Fight nights” шоунд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-09-28 16:54:07

Монголын тулааны тамирчдыг “Fight nights” шоунд оролцуулахаар “Тэнгэрийн Модун” ТББ-ын тэргүүн Г.Батхүү санаачлав.

Тэрбээр ОХУ-д ажиллаж байхдаа “Fight nights” шоуны санаачлагч мэргэжлийн кикбоксын дэлхийн аварга  Бату Хасиковтой уулзаж, “Fight nights” шоунд хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн байна. Эхний ээлжинд  Монгол Улсын нэрийг дэлхий дахинд гаргаж буй тулаанч М.Нандин-Эрдэнэ, олон улсын шилдэг мастер, дэлхийн аваргууд  оролцдог уг тулаанд хүч үзэхээр  гэрээ байгуулжээ. “Fight nights” шоу  ирэх жилээс зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажилдаа оржээ.

Тодруулбал, Евразийн хэмжээнд шилдэг тамирчдын  аварга шалгаруулах томоохон тулааныг өдөр өдрөөр  улс орнуудад зохион байгуулдаг. Тус тэмцээнийг манай улсад нэг өдөр зохион байгуулахаар төлөвлөжээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд