Худалдаа, үйлчилгээний 120 байгууллагын 24383 мкв талбайд халдваргүйжүүлэлт хийжээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-11-30 20:25:53

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлийн тусгай зөвшөөрөл бүхий гурван мэргэжлийн байгууллагаар аймгийн төвийн худалдаа, үйлчилгээний 120 байгууллагын 24383 м2, боловсролын 11 байгууллагын 29041 м2, эрүүл мэндийн 4 байгууллагын 544 м2, Мэргэжлийн хяналтын газрын 1215 м2  талбайд тус тус халдваргүйтгэл хийлгүүлж, хяналт тавьж ажилласан байна.

Батцэнгэл суманд Ковид-19 халдвараар бүртгэгдсэн иргэн А.Б-ийн явсан зам маршрутын дагуу сумын ЗДТГ, банк, худалдаа үйлчилгээний газрууд, шатахуун түгээх станц, 1-р хавьтлын айл өрхийн гэр, байшин, нүхэн жорлон зэрэг 99 обьектын 5020 м2 талбайд аймгийн Зооноз өвчин судлалын төв голомтын эцсийн халдваргүйтгэл хийсэн. Халдваргүйтгэлийн явцад аймгийн МХГ-ын Эрүүл, ахуй, халдвар, хамгааллын хяналтын улсын байцаагч хяналт тавин ажиллаж байна.

Мөн аймгийн төвийн аж ахуй нэгж, байгууллагуудын гадна орчны 50 м хүртэлх газрын хог хаягдал, цас, мөсийг цэвэрлэсэн эсэх, хог хаягдлын цуглуулалт, зайлуулалтын байдалд 399 аж ахуй нэгж, байгууллага, иргэнийг хамруулснаас 64.6 хувь буюу 258 аж ахуй нэгж, байгууллага, иргэний үйл ажиллагаа шаардлага хангасан байна. Шаардлага хангасан хог хаягдлын савгүй, орчны цэвэрлэгээ хийгээгүй 141  аж ахуй нэгж, байгууллага, иргэнд зөрчил арилгах үүрэг чиглэл өгчээ.  

Холбоотой мэдээ