Аймгийн төвөөс тусгай зөвшөөрлийн дагуу нэг удаа л нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-11-28 22:21:00

Завхан/МОНЦАМЭ/. Улаанбаатар хот болон өөр аймгаас тус аймагт хөл хорионд орсон иргэдийг энэ сарын 29-ний өдрийн 22.00 цаг хүртэл тусгай зөвшөөрлийн дагуу нэг удаа нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн тухай аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

-“Завхан аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын ээлжит хурал болж сумдаас Улиастай суманд ирсэн иргэд, сургуулийн хүүхдүүдэд энэ амралтын өдрүүд буюу 11 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд нэг удаа буцах зөвшөөрөл олгохоор шийдвэрлэжээ. Мөн Улаанбаатар хот явах оюутан сурагчид, хувийн унаагүй иргэдийг энэ амралтын өдрүүдэд нийтийн тээврийн хэрэгслээр буцаана. 12 дугаар сарын 1-ний өдрөөс хойш Улаанбаатар хотод гацсан иргэд ирэх тул бэлтгэл ажлыг хангах үүднээс Улиастай сумаас бусад сум руу хүн хүргэж өгөөд буцаж ирэх хөдөлгөөнийг 11 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд тусгай зөвшөөрлийн дагуу нэг удаа нээхээр шийдвэрлэв. Дээрх шийдвэртэй холбогдуулан Улиастай сумын зургаан багийн төв дээр “Зөвшөөрөл олгох цэг”-ийг 11 дүгээр сарын 27-ны өдрийн 17:00 цагаас эхлэн ажиллуулж байна. Зөвшөөрлийг 11 дүгээр сарын 27-ны өдрийн 17:00 цагаас 28-ны өдрийн 16:00 цаг хүртэл олгох бөгөөд зөвшөөрөл авах жолооч нар өөрийн иргэний үнэмлэх, хамт зорчих /хоёр хүртэлх/ иргэдийн иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг тус тус бүрдүүлж очиж байгаа. Иргэд 11 дүгээр сарын 29-ний өдрийн 22:00 цагаас өмнө буцаж орохыг зөвшөөрнө.

Тодруулбал зөвшөөрлийг 11 дүгээр сарын 27-ны өдрийн 17:00 цагаас эхлэн 28-ны өдрийн 16:00 цаг хүртэл багийн төвүүд дээр олголоо” гэв. 

Холбоотой мэдээ