Хатуу хөл хорионы дэглэмийг буурууллаа

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2020-11-27 15:26:15

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Онцгой комиссын 11 дүгээр сарын 26-ны хуралдааны шийдвэрээр тодорхой сумдад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон тэг зогсолт буюу хатуу хөл хорионы дэглэмийг өнөөдрийн 15.00 цагаас эхлэн бууруулж байна.

Дэглэм бууруулсан сумдын шаардлагатай худалдааны төвүүд, үйлчилгээний газрын үйл ажиллагааг тогтоосон дүрэм журам, цагийн хуваарийн дагуу ажиллахыг зөвшөөрсөн.

Мөн эрүүл мэндийн болон эм эмнэлгийн хэрэгслийн худалдаа үйлчилгээ, банкны үйлчилгээ, хүнсний хангалтын үйл ажиллагаа, зарим ахуйн хэрэглээний худалдаа, дугуй засвар, авто засвар, шатах тослох материалын худалдаа зэрэг үйлчилгээний газрууд ариутгал халдваргүйтгэлийг сайтар мөрдөж, үйлчлүүлэгч хоорондын зайг баримтлан үйлчилгээ үзүүлэх юм.

Айраг, Замын-Үүд сум болон Даланжаргалан сумын Олон овоо багт тэг зогсолтыг хэвээр үргэлжлүүлэхээр боллоо.

Дорноговь аймгат коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 20 болоод байна.

Холбоотой мэдээ