Засгийн газрын хуралдаанаар 17 асуудал хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-05-30 10:06:12

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.

Хуралдаанаар Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээний тухай, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай, “Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн тухай, Засгийн газар хоорондын хэлэлцээрийн тухай, Тогтвортой хөгжлийн зорилгын үндэсний түвшний шалгуур үзүүлэлтүүдийн тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг шинэчлэн батлах тухай зэрэг нийт 17 асуудал хэлэлцэхээр товложээ.

Мөн Монгол Улсын Нээлттэй засгийн түншлэлийн 2016-2018 оны үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө, Улаанбурхан өвчний байдал, түүний тархалтыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон “Төв Азийн Уран” ХХК-ийн талаарх танилцуулгыг холбогдох сайд нар Засгийн газрын гишүүдэд хийх аж.

Б.Туул

Холбоотой мэдээ