Самарт явсан иргэдээ татан авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-11-26 20:36:11

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгаас Сэлэнгэ аймгийн нутагт самарт явсан иргэдийг Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу татан авч байна.

Өчигдөр Улаанбаатар хот, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Бугант, Хүдэр сумаас 86 иргэн ирсний 67 нь Сэлэнгээс иржээ.  Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Мандал, Зүүн хараа, Бугант, Хүдэр сумаас 16 автомашинтай 85 иргэн ирж байна. Эдгээр иргэдийг Намнангийн ар, Хот хоорондын пост зэрэг газарт асуумж судалгаа авч бүртгэлжүүлэн шаардлагатай иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байгаа гэнэ. Ийнхүү эрсдэлт бүс нутгаас олон иргэн орж ирж байгаа тул иргэдийг онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг аймгийн Шуурхай штабаас анхаарууллаа.

 

 

 


 

 

Холбоотой мэдээ