Хүнсний ногооны үрийг үнэ төлбөргүй хуваарилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-05-30 01:07:30
oyuka_hu@yahoo.com

Энэ жил Орхон аймагт Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас өрхийн тариалалтыг дэмжиж 115 кг ногооны үр  өгчээ. Тодруулбал, сонгины 100, улаан манжингийн найм, шар манжингийн таван кг үр өгсөн байна.

Уг үрийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар  25 багт хуваана. Ингэхдээ өрхийн тариалалт эрхэлдэг, эрхлэх хүсэлтэй иргэдэд өгөх ажээ. Нэг өрхөд 200 граммаас нэг кг хүртэл үр өгнө гэж аймгийн Ерөнхий агрономич Б.Оюунтунгалаг хэллээ. Энэ жил хуваарилж буй үр  бага байгаагийн учир нь өнгөрсөн жил ихэнх нутгаар гантай байсантай холбоотой юм. Ногооны үрийг айл өрхөд үнэ төлбөргүй олгодог. Хэрэв үрийг зах зээлийн ханшаар тооцвол, нэг кг хүрэн манжин 30 мянга, шар манжин 60 мянга, сонгиноны үр нэг кг нь 10 мянган төгрөг болох ажээ.

Дашрамд дурдахад, өнгөрсөн жил Орхон аймагт 300 кг үр хуваарилагдаж 400 гаруй өрхөд олгосон байна.

                                                                                                               Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ