Зуслан 6 дугаар сарын наймнаас ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-05-30 01:06:33
oyuka_hu@yahoo.com

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дэргэдэх “Найрамдлын Эрдэнэс” зуслан ирэх сарын 11-ээс орон нутгийн өмчийн “Янзага” зуслан наймнаас амрагчдаа хүлээж авна.

Энэ жил “Янзага” зуслан найман ээлжээр ажиллах бөгөөд өдрийн 18-20 мянган төгрөгийн үйлчилгээ үзүүлнэ. Мөн сурагчдын амралтыг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Энх тайвны корпусын чиглэлээр ирсэн гадаад багш нараар англи хэл заалгах гэнэ. Үүнээс гадна багшлах эрхийн гэрчилгээтэй багш нараар удирдуулах ажээ. Өнгөрсөн жил багшлах хүсэлтэй 40 иргэн бүртгүүлсэнийг сургалтад хамруулж мэргэжлийн үнэмлэх олгосон байна. Сургалтаар удирдан зохион байгуулах, дуулах, бүжиглэх ур чадварын хичээл орж шалгалт авахад 20 хүн тэнцсэн байна. Тэд энэ жил “Янзага” зуслангийн багшаар ажиллана.

                                                                                                                  Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ