Дундговь аймгийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийг ИТХ-д өргөн барилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-11-25 22:31:59
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, 2021 оны төсвийн төслийг өнөөдөр аймгийн ИТХ-д өргөн мэдүүллээ.
Үндсэн чиглэл, төсвийн төслийг ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ хүлээн авчээ.
Аймгийн үндсэн чиглэлд найман зорилго, 34 зорилтын хүрээнд 148 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Тодруулбал, Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Хүний хөгжил, Амьдралын чанар ба дундаж давхарга, Эдийн засаг, Засаглал, Ногоон хөгжил, Амар тайван, аюулгүй нийгэм, Бүс, орон нутгийн хөгжил гэсэн найман зорилтыг дэвшүүлсэн аж.
Тус Үндсэн чиглэлийг Канад улсын МЕРИТ төслийн хүрээнд Удирдлагын академийн багш нарын зөвлөгөө, Үндэсний хөгжлийн бодлогын газрын санал, аймгийн иргэдийн оролцоонд тулгуурлан боловсруулсан байна. 

Холбоотой мэдээ