Хөл хориог бууруулах болоогүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-11-25 16:24:50

Дорноговь /МОНЦАМЭ/. 11 дүгээр сарын 25-ны 13.00 цагийн байдлаар Дорноговь аймагт коронавирусний халдварын нэг тохиолдол  нэмэгдэж нийт 18 тохиолдол бүртгэгдээд байна.

Батлагдсан нэг тохиолдол Айраг суманд гарчээ. Замын-Үүд суманд 14 тохиолдол, Айраг суманд дөрвөн тохиолдол бүртгэгдсэн аж. Халдварын эх үүсвэр нь төмөр замын ажилчдаас тархаж байгаа бөгөөд тэдний ойрын болон дам хавьтлын хүрээг тодорхойлох, ажиглалтад авах ажиллагаа үргэлжилж байгаа  юм.

“Эхний шинжилгээгээр сөрөг гарсан ч давтан шинжилгээгээр эерэг гарсан тохиолдол гарлаа. Одоогийн байдлаар ойрын хавьтлын 427 хүнийг тогтоож 424-т нь буюу 99 хувьд, дам хавьтлын 1517 хүнийг тогтоож 945 буюу 62 хувьд нь үзлэг шинжилгээ хийлээ.

Онош батлагдсан тохиолдлын 55 хувьд нь ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн бол үлдсэн 44 хувьд нь ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна.

Коронавирусний халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна" гэж аймгийн Онцгой комиссоос мэдээлэв. 

Холбоотой мэдээ