Хятад улс коронавирусний эх үүсвэрийг олж тогтоохоор ДЭМБ-ын мэргэжилтнүүдийг урив

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-11-25 11:08:59

Бээжин /МОНЦАМЭ/. Хятад улс коронавирусний эх үүсвэрийг олж тогтоох хамтарсан судалгаа, шалгалтын ажил хийхээр ДЭМБ-ын мэргэжилтнүүдийг урьжээ.

            Тодруулбал, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь өчигдөр хэлэхдээ “Хятад улс ДЭМБ-ын мэргэжилтэн, шинжээчдийг урьсан бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд коронавирусний эх үүсвэрийг олж тогтооно гэж найдаж байна” гэв.

            Тэрээр мөн хэлэхдээ “уг цар тахал дэгдсэн цагаас эхлэн Хятад улс ДЭМБ-тай нягт харилцаатай ажиллаж ирсэн бөгөөд саяхан цахим хуралдаан зохион байгуулсан. Бид бүх улс орныг манай улстай адил ДЭМБ-тай идэвхтэй хамтын ажиллагаатай байж, коронавирусний эх үүсвэрийг олоход хувь нэмрээ оруулахыг уриалж байна” гэлээ.

            Жао Ли Жянь хэлэхдээ, “Хятад улс вирусний эх үүсвэрийг олж тогтоох маш чадварлаг багийг бүрдүүлэн ДЭМБ-тай нягт хамтран ажиллаж байгаа ба цаашид Хятадын судлаач, мэргэжилтнүүд нээлттэй, ил тод ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэв.

Холбоотой мэдээ