Халдвар хамгааллын дэглэмийг зөрчихгүй байхыг уриалж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-11-24 10:55:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд халдвар хамгааллын дэглэм сахиж буй эсэхэд хяналт шалгалт тавих үүрэгтэй албан хаагчид тогтмол ажиллаж байна.


COVID-19” халдварт цар тахлын бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед нийтийн тээврийн автобусанд зай барьж, нэг автобусанд 10-15 хүн зорчихыг анхааруулж байгаа. Энэхүү дэглэмийг баримтлахад хяналтын ажилтнуудыг ажиллуулах, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийлгэх зорилгоор хүн ихээр зорчдог 84 байршлын зогсоолуудад нийтийн тээврийн үйлчилгээний газрын албан хаагчдаас гадна Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны 9 хяналтын ТББ-ууд, хотын инженерийн байгууламжийн хэлтсийн нийт 51 албан хаагч хяналт тавин ажиллаж байна.


Мөн автобусны буудлын ойролцоох зах худалдааны төв, хүнсний дэлгүүрүүдэд тогтмол хяналт тавьж ажиллахаар шийдвэрлэж, мэдээг Нийслэлийн онцгой комисст танилцуулж ажиллахаар болсон.



Хяналт шалгалтын хүрээнд 2020 оны 11 дүгээр 23-ны 18:00 цагийн байдлаар нийт 332 автобусанд хяналт хэрэгжүүлэхэд 290 автобус хүн хоорондын зай барьсан, 83 автобус хяналтын ажилтантай, 289 автобус гар ариутгах бодисуудыг автобусанд байршуулсан нийт 42 автобус зай бариагүй, 249 автобус шалгагчгүй, 43 автобус ариутгалын хэрэгсэлгүй зөрчилтэй байжээ.



Мөн нийтийн тээврийн автобусанд суух иргэдийнээс хүйтний улиралд автобус хүлээх хэцүү байгаа тул хүн хоорондын зай барихгүй автобусанд дайрч орон, олноороо чихэж суух эрсдэл үүсгэж байгааг анхааруулж НОК-оос халдвар хамгааллын дэглэмийг зөрчихгүй байхыг уриалж байна.

Холбоотой мэдээ