ЭМЯ: Уул уурхай эрхлэгчдэд зөвлөмж

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-11-23 16:39:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас коронавируст халдварын үед уул уурхай эрхлэгчдэд өгөх зөвлөмж гаргасныг хүргэж байна.

 

Байгууллагад:

• Биеийн халууныг өглөө бүр хэмжиж, тэмдэглэх

• Сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөөтэй байх

• Сэжигтэй тохиолдлыг тусгаарлах 3-4 хүний бүрэлдэхүүнтэй багийг урьдчилан томилох

COVID-19-ийн тухай мэдээлэл тогтмол өгөх

• Гар угаах нөхцөлөөр хангах

• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах

• Сүү, цагаан идээ, жимс ногоо зэрэг шим тэжээлтэй хоол хүнсээр хангах

• Хэт ачаалалтай ажиллуулахгүй байх, эрт амраах

• Ажилчдыг цөөн тоогоор байрлуулах

• 1,5-2 метрийн зай барих

• Ажилчдын байранд цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт тогтмол хийх

• Хоолны газар, ариун цэвэр, хувцас солих өрөө, спорт заал, халуун усны газрыг өдөрт 2-оос доошгүй удаа цэвэрлэж, 1 литр усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар халдваргүйжүүлэх, агаар сэлгэлт хийх

• Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 1800-0119 дугаарт хандах

Ажилчдад:

• Амны хаалт зүүх

• Ажлын хувцсаа бүрэн өмсөх

• Хувцсаа бусадтай сольж өмсөхгүй байх

• Гараа савандаж угаах, халдваргүйжүүлэх

• Ам, хамар, нүүрэндээ хүрэхгүй байх

• Хүн хооронд 2 метрийн зай барих

• Гар станц, ажлын багаж хэрэгслийг дамжуулж хэрэглэхдээ халдваргүйжүүлэх

• Цагаан хэрэглэл, алчуур, хөнжил, гудас, хувцас хэрэгслийг наранд тавих

• Шүлсээ ил задгай хаяхгүй байх

• Тамхи дамжуулж татахгүй байх

 

Холбоотой мэдээ