Яаралтайгаар 36 хүн мэс засал хийлгэжээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
dusem11@yahoo.com
2020-11-23 12:46:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүд 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өглөөний 09.00 цаг хүртэл тусламж, үйлчилгээ үзүүлсэн талаар нэгтгэсэн мэдээг хүргэж байна.


Амралтын өдөр түргэн тусламжийн 103 дугаарт 2225 дуудлага ирснээс 676 нь яаралтай тусламж, 1549 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. ЭХЭМҮТ-д 22 хүүхэд шинээр мэндэлжээ. Яаралтайгаар 36 мэс засал хийжээ. ГССҮТ-д 140 хүн осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлсэн байна.


Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, гэртээ байж урьдчилан сэргийлэхийг ЭМЯ-наас байнга анхааруулж байна.




Холбоотой мэдээ