Хүүхдийг хараа хяналтгүй үлдээх, болзошгүй эрсдэлд өртөхөөс сэрэмжлүүлж байна

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-11-22 20:23:44

Хэнтий /МОНЦАМЭ/ Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан бүх шатны сургалтын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж, бага насны хүүхдүүд хараа хяналтгүй гэртээ үлдэх тохиолдлууд гарч байна.

Иймд Хэрлэн сумаас хамтарсан багийнханд дараах зөвлөмжийг өгч, хэрэгжүүлэн ажиллахыг сумын Засаг дарга үүрэг болголоо.

Үүнд,  Хүүхдүүдийг цахим хичээлээс завсардуулахгүй байх, тэдний амьдарч байгаа орчинд анхаарах, Хүүхдийг болзошгүй аюул осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хоол тэжээлийн дутагдалд орж болзошгүй хүүхдүүдэд анхаарах, хүүхдүүдээ хараа хяналтгүй үлдээж, ахуйн аваар осолд /цахилгаан, гал, ус, мэс/ өртөхөөс сэргийлэхийг сэрэмжлүүллээ.

 

Холбоотой мэдээ