Сэлэнгэ аймагт коронавируст халдварын 21 тохиолдол нэмж бүртгэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-11-22 17:08:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны 11.00 цагийн мэдээллээс хойш Сэлэнгэ аймагт 21 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр тус  аймгийн нийт өвчлөл 96 болжээ.


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээлснээр, 11.00 цагаас хойш Дорноговь, Орхон, Дархан-Уул аймаг, Говьсүмбэр, Улаанбаатар хотод халдвар шинээр бүртгэгдээгүй байна. Харин Сэлэнгэ аймагт 21 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Тус аймагт багц өвчлөл аймгийн төв Сүхбаатар хот, Мандал сум гэсэн хоёр голомт байна. Тус аймагт өргөн хүрээтэй тандалт, хяналт явуулж хавьтлыг илрүүлж байна. Хавьтлаасаа халдварын тохиолдлуудыг илрүүлж байна. Сэлэнгэ аймагт ХӨСҮТ-ийн шуурхай арга хэмжээний хоёр баг, УОК-оос баг томилогдон ажиллаж байгаа" гэдгийг тодотгов.

Мөн тэрбээр, иргэд тэвчээртэй байж улсын хэмжээнд халдвар тараахгүйн тулд хөл хорионд байх, амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, орчны болон эрүүл ахуйн ариун цэврийг сахих нь та бидний хамтын хүчээр хэрэгжүүлэх үйл ажиллагаа гэдгийг сануулсан юм. 


Одоогоор дотоодын халдвар Улаанбаатар хотод 40, Дархан-Уул аймагт 20, Орхон аймагт 17, Дорноговь аймагт 17,  Говьсүмбэр аймагт нэг тохиолдол тус тус бүртгэгджээ.


Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавирусний халдварын тохиолдол 629 болж байна. Үүнээс 340 хүн эдгэрээд байна. Сувилалд 28 хүн байгаа бол 312 хүний ажиглалт, тандалтын хугацаа дуусжээ. Долоон хүнийг нутаг буцаасан байна.


ХӨСҮТ-д одоогоор коронавируст халдвартай 282  хүн эмчлүүлж байна. Тэдний нь биеийн байдал хүнд, 41 нь хүндэвтэр, 238 нь хөнгөн оноштой байна.


Холбоотой мэдээ