Баянлиг суманд хоёр удаа газар хөдөлжээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-11-22 11:19:05

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баянлиг сумын Баян-Аараг багийн “Хатавчийн-Ам” гэдэг газарт /сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ энэ сарын 21-ний өдрийн 01:52 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Мөн өдрийн 02:58 цагт тус сумын Баян-Аараг багийн “Хатан суудлын тал” гэдэг газарт /сумын төвөөс зүүн урд зүгт 27 км-т/ 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Сумын төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй аж.

Холбоотой мэдээ