Зөвшөөрөгдсөн 11 чиглэлийн үйл ажиллагаанд тусгай хязгаарлалттай эрх олгосон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-11-21 20:46:43

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд тэг зогсолтыг цуцалж, бүх нийтийн бэлэн байдлын зэргийг үргэлжлүүлсэнтэй холбоотой авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг дараах байдлаар зохицуулахаар болсон аж. Зөвшөөрөгдсөн 11 чиглэлийн үйл ажиллагаанд тусгай хязгаарлалттай эрх олгосон. Үүнд:

-06.00-12.00 цаг хүртэл ажилчдыг зөөж, ачаа бараа татан авна.

-12.00-18.00 цаг хүртэл тээврийн хэрэгслийн бүх хөдөлгөөнийг зогсооно.

-18.00-20.00 цаг хүртэл ээлж солилцож, ажилчид бууна. Аймгийн Онцгой комиссын зөвшөөрлөөр Онцгой байдал, Эмнэлэг зэрэг байгууллагын автомашиныг хязгаарласан цаг харгалзахгүйгээр хөдөлгөөнд оролцуулна.

Бусдаар хувь хүмүүсийн бүх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хориглоно.

Хязгаарлалтад үл хамаарах үйл ажиллагаа

- Эрчим хүчээр хангах үйл ажиллагаа

- Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлтийн үйл ажиллагаа

- Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа

- Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын үйл ажиллагаа

- Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллагаа

- Банкны төлбөр, тооцооны үйл ажиллагаа

- Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа

- Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа

- Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллагын үйл ажиллагаа

- Шүүх, прокурорын үйл ажиллагаа

- Оршуулгын үйл ажиллагаа багтаж байгаа аж.

 

Холбоотой мэдээ