Хяналтын цэг дэх асуумжийн хуудсыг цахим хэлбэрт шилжүүллээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-11-21 15:52:04

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас санаачилсны дагуу улсын чанартай авто замын шалган нэвтрүүлэх цэгээр нэвтэрч байгаа иргэдээс авах санал асуулгын хуудсыг цахим хэлбэрт шилжүүллээ.

 

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу цаасан тэмдэглэл хөтөлж, санал асуулга бөглөх нь халдвар тараах эрсдэл дагуулж байна. Тиймээс уг ажлыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын багийг байгуулж, постод ашиглах таблет буюу тоног төхөөрөмжийн санхүүжилтийг аймгийн ЗДТГ-аас шийдвэрлэснээр халдварын эрсдэлээс хамгаалах, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний мэдээллийн бааз бүрдэх, шилжилт хөдөлгөөний архивыг нэр регистрийн дугаараар түргэн шуурхай хайх боломж бүрдэж байна.

 

Мөн аймаг, сумын шуурхай штабыг мэдээллээр түргэн шуурхай хангах, орон нутагт хөдөлгөөн хийж байгаа иргэдэд бүрэн хяналт тавих, тоон мэдээллийг нэг цонхоор харах давуу талыг бүрдүүлээд байгаа юм.

 

Холбоотой мэдээ