Сумдын Шуурхай штабуудад цахимаар зааварчилгаа өглөө

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-11-21 13:09:34

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Шуурхай штабаас сумдын Онцгой комисс болон эмч мэргэжилтнүүд, Шуурхай штабын бие бүрэлдхүүнийг хамруулан цаг үеийн нөхцөл байдлын талаар энэ сарын 20-ны өдөр цахим хурал хийлээ.

Энэ үеэр сумдын тусгаарлан ажиглах байрны бэлэн байдлыг хангах, ажиллах хүний нөөцийн халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн хангах, эмч эмнэлгийн ажилчдын хувийн хувцас хамгаалах хэрэгслийг өмсөх тайлах, гар ариутгах дадлага сургуулийг тасралтгүй зохион байгуулах, тусгаарлан ажиглах байранд хэрхэн ажиллах гэх мэт чиглэлээр мэргэжлийн байгууллагын зүгээс заавар зөвлөгөө өглөө. Тэрчлэн цаг үеийн байдал улам хүндэрч ямар ч эрсдэлд орох аюултай байгаа энэ үед бүх бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгосон юм.

Холбоотой мэдээ