Улаан-Үд халдвар авсан өвчтөнүүдэд зориулж автомашины зогсоолыг нэмэгдүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-20 15:52:53

Улаан-Үд. /Burunen/. Улаан-Үд коронавирусний халдвар авсан амбулаториор эмчлүүлэгсдэд зориулсан такси үйлчилгээг энэ сарын эхээр нэвтрүүлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор автомашины зогсоолыг нэмэгдүүлэхээр болсон тухай бүс нутгийн цар тахлын нөхцөл байдалд хяналт тавих шуурхай штаб мэдээлжээ.


Такси үйлчилгээг коронавирусээр халдварласан гэртээ эмчлүүлж буй өвчтөнүүд мөн шаардлагатай тохиолдолд ашиглах боломжтой аж.


“Коронавирусээр халдварласан өвчтөнүүдийг тээвэрлэхэд зориулсан такси үйлчилгээг орон нутгийн цагаар 08:00 цагаас 23:00 цагийн хооронд үнэ төлбөргүй явуулж байгаа бөгөөд хоёр долоо хоногийн хугацаанд 900 гаруй өвчтөнийг тээвэрлэжээ” хэмээн Буриадын тэргүүн Алексей Цыденов мэдэгджээ.


Такси үйлчилгээнд явж буй жолооч нар тусгай хамгаалалтын хэрэгслийг ханган ажиллаж байна. Автомашин дотор өдөрт гурван удаа халдваргүйжүүлэлт хийж байгаа бол жолооч нарыг 10 хоног тутамд нэг удаа коронавирусний шинжилгээнд хамруулж байгаа аж. 

Холбоотой мэдээ