Аймгийн Засаг дарга хяналтын цэгүүдийн үйл ажиллагаатай танилцав

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-11-20 14:13:16

Ховд /МОНЦАМЭ/. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Ховд аймгийн хэмжээнд нийт 28 хяналтын цэгт 159 төрийн алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

Харин аймгийн төв буюу Жаргалант суманд орох, гарах чиглэлд байнгын болон явуулын зургаан цэг 24 цагаар ажиллаж, хөдөлгөөнийг зохицуулж буй. Тиймээс Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав өнөөдөр хяналтын цэгүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, зарим алба хаагч нарт тодорхой үүрэг чиглэл өглөө.

Энэ үеэр хяналтын цэгүүдийн үйл ажиллагааг дүрэм, журмын дагуу хэвийн явуулж байгаа төрийн алба хаагчдад талархал илэрхийлж, ажлын амжилт хүссэн юм.  

Холбоотой мэдээ