Цогтцэций сумын 42 иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-11-19 15:30:51
Өмнөговь /МОНЦАМЭ/ Цогтцэций суманд 42 иргэнийг тусгаарласан бөгөөд түргэвчилсэн оношлуураар шинжилгээний хариу сөрөг гараад байна.
Тус аймгийн Цогтцэций суманд 2020 оны 11 сарын 14-ний өдөр коронавирусний сэжигтэй хүн ирсэн гэх мэдээллийн дагуу аймаг, сумын Онцгой комисс тусгай үүргийн байгууллагууд ажиллан иргэн Д-г Цогтцэций сумын засварын нэгэн компанид ажиллаж байхад нь тусгаарласан юм. Мөн хамт ажиллаж, амьдардаг 42 иргэнийг тусгаарлан түргэвчилсэн тестээр үзэхэд бүгд сөрөг гарсан байна. Тус суманд хөл хориог чангатгасан байсан бөгөөд шинжилгээний хариу гарсны дараа сулруулжээ.
Холбоотой мэдээ