Халдвар авсан иргэдийн дөрөв нь хүүхэд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-11-19 23:22:22
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/  Аймгийн Онцгой комисс ХӨСҮТ-ийн лабораториор “Ковид-19” халдвартай болох нь тогтоогдсон 13 иргэний маршрут болон эм, эмийн хангамж зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Халдвар илэрсэн 13 хүний 4 нь хүүхэд байгаа бөгөөд 14 дүгээр сургуулийн 6-р анги, 4-р цэцэрлэг, 4-р сургуулийн 1-р анги, долоодугаар ангийн хүүхдүүд коронавирусний халдвар авсан нь тогтоогдоод байна. Эдгээр иргэдийн зорчсон газруудын зураглал болон ойрын хавьтлуудыг нь тогтоож 500 гаруй хүний шинжилгээг ХӨСҮТ рүү илгээжээ.

Мөн гамшгийн үед шаардлагатай 12 нэр төрлийн бүтээгдэхүүн болон эмийн хангалтыг хүргэлтийн  үйлчилгээгээр явуулахаар цахим аппликейшн гаргахаар ажиллаж байгаа гэв.

Түүнчлэн халдвартай хүний ойрын болон дам хавьтал байж болзошгүй Эрдэнэт үйлдвэрийн 180 ажилтнаас шинжилгээ авахад халдвар илрээгүй байна. Гэхдээ өнөөдрийн байдлаар 40 хүнийг тусгаарлаад байгаа аж. Энэ нь халдвар илэрсэн хүний ойрын хавьтал болон Улаанбаатар хотод халдвартай иргэний маршрутаар зорчсон байж болзошгүй тул ийнхүү тусгаарлажээ. Эдгээр иргэдийн хариу сөрөг гарсан ч  гэрт нь дахин тусгаарлаж байгаа аж.

Ташрамд дурдахад, тус үйлдвэр  570 хүнийг цахимаар ажиллах боломжийг нь хангажээ. 

Холбоотой мэдээ