Хүнс үйлдвэрлэл, савлагааны үйлчилгээг хэвийн явуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-11-18 14:14:13
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн  газрын өнөөдрийн хуралдаанаар, Хүнсний салбарт ажиллаж байгаа аж ахуйн нэгжийн хамтарсан шуурхай ажлын баг байгуулахыг Шадар сайд Я.Содбаатарт үүрэг болгов. 


Тус ажлын баг нь ЭМЯ-наас гаргасан халдвар хамгааллын дэглэмийг баримталж, шаардлагыг хангуулсны үндсэн дээр хүнсний бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, савлах, хүргэх, тараах, борлуулах үйлчилгээг хэвийн ажиллуулах чиглэлд ажиллах юм. 

Холбоотой мэдээ