Эрдэнэбулган сум 35 хоногийн махны нөөцтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-11-18 11:18:16

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас долоо хоног бүрийн лхагва, баасан гарагт өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний судалгааг гаргаж, нөөцийг тогтоодог. Өнөөдөр шинэчлэгдсэн судалгааг танилцуулж байна.

Аймгийн төвийн Эрдэнэбулган сумын хэмжээнд мах 100 тн буюу 35 хоногийн, гурил 36.1 тн буюу 21 хоногийн, гоймон 12.7 тн буюу 4 хоногийн, будаа 29.6 тн буюу 34 хоногийн, элсэн чихэр 21, ургамлын тос 19, давс 94, хуурай сүү 3, төмс 155, хүнсний ногоо 15, савласан ус 1 хоногийн нөөцтэй байна. 

Холбоотой мэдээ