Туркийн парламент Азербайжан руу цэрэг илгээх зарлигийг батлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-11-18 10:19:31

АНКАРА. /TASS/. Туркийн парламент Азербайжан руу цэрэг илгээх тухай тус улсын ерөнхийлөгчийн зарлигийг мягмар гарагт баталжээ. Холбогдох баримт бичгийг Туркийн Үндэсний их хурлын /парламент/ мэдээллийн цахим хуудсанд нийтэлсэн байна.


Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоганы зарлигийг зарлигийг эрх баригч “Шударга ёс, хөгжлийн нам”, сөрөг хүчний гол нам болох “Бүгд Найрамдах Ардын Нам”, “Үндсэрхэг эв нэгдлийн нам” болон “Сайн нам”-ын депутатууд дэмжжээ.


Энэхүү зарлигт Туркийн Зэвсэгт хүчний цэргүүдийг Азербайжан руу нэг жилийн хугацаатай илгээхээр тусгасан байна.


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Азербайжаны төрийн тэргүүн Ильхам Алиев, Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян нар Уулын Карабах дахь байлдааны ажиллагааг бүрмөсөн зогсоох тухай хамтарсан мэдэгдэлд энэ сарын 9-нд гарын үсэг зурсан билээ. 


Уулын Карабахад гал зогсоох дэглэмийг хянах Орос-Туркийн хамтарсан төв байгуулах тухай тунхагт ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Туркийн Батлан хамгаалахын сайд Хулуси Акара нарын дүрс бичлэгээр холбогдож хийсэн хэлэлцээний дараа 11 дүгээр сарын 11-нд  гарын үсэг зуржээ.


Холбоотой мэдээ