Эрдэнэтээс гарах болон ирэх хүсэлтээ илэрхийлсэн 180 гаруй иргэн байна

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2020-11-17 13:43:30
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Аймгийн Шуурхай штабт энэ сарын 16-ны байдлаар 300 гаруй санал, хүсэлт ирснээс 41.6 хувь нь Улаанбаатарт хөл хорионд байгаа иргэд байжээ.

Тэд аймагтаа ирэх хүсэлтээ илэрхийлсэн байна. Харин 60 гаруй иргэн Орхон аймгаас бусад орон нутаг руу явах хүсэлтэй байгаагаа уламжилжээ. Энэ талаар аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга С.Батжаргал хэлэхдээ, “Эрдэнэтэд хөл хорионд орсон өөр аймаг хотын иргэдийн гарах хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасны дараа зохион байгуулалт хийнэ. Мөн тухайн иргэд Эрдэнэт хотоос гарах зөвшөөрөл авсан ч Улаанбаатар хот болон бусад хөл хорио тогтоосон аймаг сум руу нэвтрүүлэхгүй байх эрсдэлтэй. Иймээс гарах хүсэлтэй иргэдийг аль аймаг, сум руу зорчих эсэхийг нягтлан тухайн сумын засаг дарга болон Онцгой комиссыхонтой нь ярилцаж, зөвшөөрөл өгсөн тохиолдолд гаргана” гэлээ.

 

 

Холбоотой мэдээ