Хяналтын постуудад зөвшөөрөлгүй ирсэн тээврийн хэрэгсэл, зорчигчдыг торгохыг анхаарууллаа

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-11-17 12:20:09
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй постуудад эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй ирсэн тээврийн хэрэгслийг торгоно гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, холбогдох байгууллагууд бичиг баримтыг нь хурааж тээврийн хэрэгсэлд зорчиж яваа иргэн тус бүрийг Зөрчлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.13 /Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих/ дахь заалтын дагуу 500.000 төгрөгөөр торгохыг анхааруулж байна.
Холбоотой мэдээ