Энэ сард үйлдэх бүх тусгай нислэгийг цуцалсан ч онгоцны тасалбар хүчинтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
sodonizm@gmail.com
2020-11-15 12:29:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу  11 дүгээр сард үйлдэх байсан бүх тусгай нислэгийг цуцлаад байна. Энэ сард 10 удаагийн нислэгээр 1980 иргэнийг эх орондоо авчрахаар төлөвлөөд байжээ.

 

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газар гадаад улс орноос нийт 27100 гаруй иргэнээ тусгай нислэгээр эх орондоо авч ирсэн байна.

 

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайдаас өгсөн чиглэлийн дагуу 11 дүгээр сард үйлдэх үлдсэн Сөүл-Улаанбаатар, Франкфурт-Улаанбаатар, Токио-Улаанбаатар чиглэлийн долоон нислэгийг цуцлах шийдвэрийг  гаргалаа.  Тусгай нислэгээр ирэхээр тийзээ худалдаж авсан иргэдэд анхааруулахад, нөхцөл байдал намжсаны дараа эх орондоо ирэх боломжтой, тасалбар хүчинтэй гэдгийг Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг хэллээ.

 

Цуцлагдсан нислэгүүд 12 дугаар сард хийгдэх эсэх нь хараахан тодорхойгүй байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Холбоотой мэдээ