Гадаргууг хэрхэн халдваргүйтгэж цэвэрлэх вэ?

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-11-15 10:48:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас гадаргууг хэрхэн ариутгаж халдваргүйтгэх талаар зөвлөмж гаргажээ.

 

Коронавирус нь хатуу гадаргуу дээр 72 цаг хүртэл хадгалагдаж халдвар тараах эрсдэлтэй тул энэхүү зөвлөмжийг заавал баримтлаарай. Үүнд:

• Ахуйн хэрэглээний бээлий өмсөх

• Эхлээд саван, угаалгын нунтагтай уусмалаар цэвэрлэх

• Дараа нь халдваргүйжүүлэх уусмалаар арчих

• 1 литр усанд 0,25 мл белизна (хлор агуулсан бодис) хийж бэлтгэх

• Халдваргүйтгэлийн уусмалыг цэвэрлэгээ хийх бүрт шинээр бэлтгэх

• Халдваргүйтгэх бодисуудыг хольж хэрэглэхгүй байх

• Хлор агуулсан халдваргүйжүүлэх бодисыг нарны гэрэл тусахгүй, битүү газар хадгалах

• Гэрлийн унтраалга, ор, сандлын түшлэг, хаалганы бариул, хонх, ширээ, тосгуур зэрэг гар байнга хүрдэг эд зүйлсийг өдөрт 2-оос доошгүй удаа цэвэрлэх

• Шал, суултуур, гутлын тавиур, гутлын ул, шалавч зэрэг бохирдол ихтэй эд зүйлсийг өдөрт 3-аас доошгүй удаа цэвэрлэх

• Бохирдол багатай хэсгээс эхлэн дээрээс доош чиглүүлэн цэвэрлэх.

Холбоотой мэдээ