ЭМЯ-нд яам, агентлагаас бүрдсэн шуурхай штаб ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-11-14 20:17:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-нд 21 яам, тамгын газар, агентлагуудаас бүрдсэн 50 гаруй хүнтэй Шуурхай штабын баг бүхий ажлын хэсэг бүрэлдэхүүн 24 цагаар байрлан ажиллаж байна.

Багийг Монгол Улсад коронавируст халдвараас үүссэн нөхцөл байдлын хүрээнд Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны дарга, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр нар удирдан ахлаж байна.


Энд салбар, салбарын мэргэжилтнүүд үүсч буй нөхцөл байдлыг хянаж, халдварын тархалтыг таслан зогсоохоор ажиллаж байна. Нөхцөл байдлыг бүрэн хяналтандаа авахад цаг эрт байгааг хурандаа Б.Ууганбаяр хэлээд ард иргэдийг сонор сэрэмжтэй байж иргэнийхээ үүргийг өндөрөөр биелүүлж, эрүүл мэнддээ хяналттай байхыг анхааруулж байна.



Холбоотой мэдээ