Өрх гэрт цэвэрлэгээ, халдваргүйтгэл хэрхэн хийх вэ?
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас өрх гэрт цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийх зөвлөгөө гаргасныг хүргэж байна.
Өрх гэрт
•
Аяга, таваг, сав суулгыг зориулалтын шингэнээр угааж, цэвэр усаар сайтар зайлах
•
Хүүхдийн тоглоомыг 2%-ийн содын уусмалаар угааж, цэвэр усаар сайтар зайлах (1
литр бүлээн усанд 20 гр сод хийнэ)
•
Хаалганы бариул, унтраалга, удирдлага, компьютер, цонхны тавцан, ширээ сандал
зэргийг саван, угаалгын нунтаг хэрэглэн цэвэрлэх
•
Дээрх эд зүйлийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл
белизна хийж арчиж халдваргүйжүүлэх
• Гар
нүүрийн алчуур, цагаан хэрэглэл зэргийг угааж индүүдэх
•
Хана, шал, хатуу гадаргууг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодисоор угааж
цэвэрлэх
• Ариун
цэврийн өрөөний тосгуур, банн, суултуурыг 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж
халдваргүйжүүлэх
•
Гэрээ цэвэрлэсний дараа гараа сайтар савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар
халдваргүйжүүлэгч хэрэглэх
•
Өрөө тасалгааны салхивчийг 10-20 минут нээж, агаар сэлгэх
•
Ахуйн бээлий хэрэглэх