Украины Ерөнхийлөгч эдгэрч байгаагаа мэдэгдлээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-11-13 09:18:32

КИЕВ. /Anadolu/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский биеийн байдлаа сайн байгаа гэдгийг пүрэв гарагт “Facebook” хуудсандаа нийтэлсэн дүрс бичлэгээрээ дамжуулан мэдэгдлээ.


COVID-19”-ийн шинжилгээний хариу нь эерэг гарсан В.Зеленский сүүлийн гурван хоногийн турш эмнэлэгт тусгаарлагдаж, ажил үүргээ алсаас гүйцэтгэж байгаа ажээ.


“Би өөрийн үүргээ гүйцэтгэж байгаа бөгөөд Засгийн газрын харьяа бүх байгууллага үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Миний бие эдгээр өдөрт уулзалтууддаа цахимаар оролцоно” гэж тэрбээр мэдэгджээ. 

Холбоотой мэдээ