Монголоос хандивласан хонийг Ухань руу илгээж эхэлжээ

Дэлхийд | Дэлхийд бидний тухай
khulan@montsame.gov.mn
2020-11-12 16:45:12

ХӨХ ХОТ. /Xinhua/. Монгол Улсаас БНХАУ-д хандивласан хонины эхний хэсгийг тээвэрлэсэн 10 ачааны тэрэг тус улсын хойд нутгийн Өвөр Монголын өөртөө засах орны Эрээн хотоос өнөөдөр хөдөлжээ.


Хандивын эхний хэсэг болох 12 мянган хонины махыг төв нутгийн Хубэй мужийн нийслэл Ухань хотод 2-3 хоногт хүргэх төлөвтэй байна. Боловсруулсан хонины махыг “Монголоос хандивласан хонь” хэмээх шошго бүхий хайрцагнуудад савлажээ.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д энэ оны хоёрдугаар сард буюу “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтад авах чухал цаг үед айлчилж, тусламж дэмжлэг үзүүлэх үүднээс 30 мянган хонь бэлэглэхээ мэдэгдсэн юм.


Ийнхүү хандивласан хонины эхний хэсгийг 10 дугаар сарын 22-нд Эрээн хотод авчирч, тусгаарлан шалгаж, нядалсан байна. Энэ долоо хоногийн лхагва гаргийн байдлаар Монголоос 27100 хонийг Эрээн хотод авчирчээ. 

Холбоотой мэдээ