НҮБ Либерид авсан хоригоо цуцаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-26 10:36:04

НҮБ. /VOA/. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Либерид хамгийн сүүлд авсан хориг арга хэмжээгээ цуцаллаа.

2003 онд Либерийн иргэний дайн зогссоноор тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдээ НҮБ шат дараатайгаар цуцалж эхэлсэн билээ.

Либерийн иргэний дайныг санхүүжүүлэх эх үүсвэр болж байсан алмаз болон модны экспортод тавьсан хориг арга хэмжээг 2009 онд цуцалсан байна. Харин өнгөрсөн оны есдүгээр сард НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Либерийн тодорхой нэр бүхий иргэд, аж ахуйн нэгжүүдэд авсан визийн болон хөрөнгийг нь битүүмжлэх хоригийг цуцалжээ.

“Либери дэх нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр хориг арга хэмжээ авсан  нь ихээхэн үр дүнтэй байсан. Энэ арга хэмжээ нь Либерид байдлыг тогтворжуулах болон  эдийн засгийг сэргээхэд ихээхэн тус дөхөм болсон” гэж тус улсаас НҮБ-д суугаа төлөөлөгч Жорж С.В.Паттен мэдэгдсэн байна.

Харин НҮБ-д суугаа АНУ-ын төлөөлөгч Дэвид Прессман хэлэхдээ "Либерийн байгалийн баялагт чиглэсэн хориг арга хэмжээ авсан нь “нүдээ олсон” алхам байсан бөгөөд мөргөлдөөнийг санхүүжүүлэх эх үүсвэрийг тасалж чадсан" гэж дүгнэжээ.

Мөн тэрбээр "өнөө үед бусад бүс нутагт дэгдээд буй мөргөлдөөнийг Либерид хэрэгжүүлсэнтэй адил арга замаар таслан зогсоох асуудлыг хэлэлцэх хэрэгтэй" гэж уриалсан байна.

Өнгөрсөн оын 11 дүгээр сард АНУ-ын эрх баригчид Либерийн Засгийн газрын өндөр албан тушаалтнууд болон тус улсын Ерөнхийлөгч асан Чарльз Тейлор, түүнийг тойрон хүрээлэгчдийн эсрэг авсан хориг арга хэмжээгээ цуцалсан билээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ