Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
ЛАВЛАГАААргын тооллын 2016 оны тавдугаар сарын 26. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын Билгийн тооллын 20. Бархасвадь гараг.
Элдэв тэнгэртэн одтой, таван шар мэнгэтэй шар бич өдөр. Өдрийн барилдлага:Үл тохирох. Шүтэн барилдлага: Мунхрахуй . Өдрийн наран 5 цаг 12 минутад мандан, 20 цаг 33 минутад жаргана.
Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.