Сүга Азийн орнуудын удирдагчдын уулзалтад оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-11 14:14:54

ТОКИО. /NHK/. Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ АСЕАН буюу Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны дээд хэмжээний уулзалт зэрэг энэ долоо хоногт болох азийн орнуудын хэд хэдэн цахим уулзалтад оролцоно. Уулзалтууд пүрэв гарагаас ням гараг хүртэл үргэлжилнэ.


Япон болон АСЕАН-ы орнуудын удирдагчдын хэлэлцэх гол асуудлуудын нэг нь коронавирусний халдварт өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд юм. Яриа хэлэлцээнд оролцогчид АСЕАН-ы Халдварт өвчинд хяналт тавих төв байгуулах тухай мэдэгдэж магадгүй байна. Япон улс энэ төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ мэдэгджээ.


Түүнчлэн улс орныхоо хүлэмжийн хийн ялгарлыг 2050 он гэхэд тэглэх чиг шугамыг баримтална гэдгээ мэдэгдэхийн сацуу гишүүдэд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад нь тусламж үзүүлэхэд бэлэн буйгаа уулзалтын үеэр мэдэгдэх аж. 

Холбоотой мэдээ