Трюдо Байдентай утсаар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-11-10 12:04:53

ВАШИНГТОН. /CNN/. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байденд ялалт байгуулсанд нь баяр хүргэж утсаар ярьсан талаараа “Twitter” хуудсандаа даваа гарагт нийтэллээ.


“Би Жо Байдентай дөнгөж сая утсаар ярьж, ялалт байгуулсанд нь дахин баяр хүргэлээ. Бид өмнө нь бие биетэйгээ хамтран ажиллаж байсан. Бид хоёр орны өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлт, “COVID-19” зэрэг сорилтуудыг зохицуулах чиглэлд ажиллахад бэлэн байна” гэж Ж.Трюдо жиргэжээ.  


“Бид өнөө үед тулгараад буй сорилтуудын талаар хийгээд худалдаа, эрчим хүч, НАТО, арьсны өнгөөр ялгарарлан гадуурхах үзлийн тухай, мөн БНХАУ Канадын иргэдийг баривчилсан талаар хэлэлцлээ. Эдгээр болон бусад асуудлыг зохицуулах чиглэлд Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Ж.Байден бид хоёр холбоотой байж, хамтран ажиллахаар тохиролцлоо” гэж Канадын Ерөнхий сайд нийтэлсэн байна. 

Холбоотой мэдээ