Беларусь Их Британийн хоёр дипломатыг нутаг буцаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-10 11:07:16

МОСКВА. /Kommersant/. Беларусь Их Британийн хоёр дипломат ажилтан болох цэргийн атташе Тимоти Уйат Бойкотт, элчин сайдын орлогч Лиза Тамвуд нарыг Персона нон грата буюу тааламжгүй этгээдээр зарлажээ. Энэ тухай Беларуссийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны дарга Анатолий Глаз мэдэгдэв.


Хууль сахиулах байгууллагуудын мэдээлснээр, эдгээр ажилтан эсэргүүцлийн үеэр Беларуссийн улс төрийн дотоод нөхцөл байдлын талаар мэдээлэл цуглуулж байсан гэжээ. Дипломатуудыг хэдийнээ нутаг буцаажээ. Их Британи энэ шийдвэрийг үндэслэлгүй гэсэн байна. 


“Дипломат агентын статус, дипломат статустай харш хийгээд Беларусьт үлдэх зорилгод нийцэхгүй үйл ажиллагааг харгалзан Беларуссийн Гадаад хэргийн яам Их Британийн Элчин сайдын яамны хоёр ажилтныг тааламжгүй этгээдээр зарлах шийдвэрийг 2020 оны 11 дүгээр сарын 8-нд гаргалаа” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.


Түүнчлэн ийм шийдвэр гаргахаас өөр аргагүйд хүрснийг тэрбээр онцолжээ. “Ийм шийдвэр гаргаснаараа Беларусь Их Британитай яриа хэлэлцээ хийх боломжийг хаагаагүй бөгөөд нээлттэй хэвээр үлдээж байгаа юм” хэмээн тэрбээр хэлжээ. 

Холбоотой мэдээ