Японы Ерөнхий сайд Байдентай утсаар ярихаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-11-09 15:15:42

ТОКИО. /TASS/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүн албан ёсоор хараахан гараагүй байгаа боловч Америкийн хэвлэл мэдээллийн тэргүүлэх хэрэгслүүдийн таамаглалаар ялах нь тодорхой болсон Жозеф Байдентай Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ утсаар ярих боломжийг судалж байна. Ийм мэдэгдлийг Японы Засгийн газрын тэргүүн даваа гарагт хийжээ.


"Ноён Байдентай утсаар ярих, түүнчлэн АНУ-д хийх миний айлчлалын асуудал одоогоор шийдэгдээгүй байна. Бид энэ асуудлыг удахгүй хэлэлцэхээр төлөвлөж байна" гэж тэрбээр сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.


Япон, АНУ нь ардчиллын үнэт зүйлийг хуваалцаж, хоёр талын харилцаагаа үргэлжлүүлэн бэхжүүлэхийн зэрэгцээ Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг чөлөөтэй, нээлттэй байлгах үзэл баримтлалыг хэрэгжүүлэх зорилгоор хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлнэ гэдгийг Сүга дахин цохон тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ