Ж.Байденыг ерөнхийлөгчөөр сонгогдож буйг нь хүлээн зөвшөөрөх тухай хүсэлт илгээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-09 14:26:28

НЬЮ-ЙОРК. /Fox News/. Жозеф Байденыг АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдож буйг нь хүлээн зөвшөөрөх тухай хүсэлтийг Америкийн засаг захиргааны хяналтын газар руу илгээжээ.


“Дээр дурдагдсан байгууллага Ж.Байден, Камала Харрис нарыг ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчөөр сонгогдож буйг нь даруй хүлээн зөвшөөрч байгаа гэж Ж.Байдены штаб үзэж байна. АНУ-ын үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн ашиг сонирхол нь Америкийн ард түмний хүсэл зоригийг цаг алдалгүй биелүүлж, эрх мэдлийг тайван замаар шилжүүлж буйгаа холбооны засгийн газар батлан харуулж буй эсэхээс хамаарна. Тухайлбал, тус байгууллага нь татвар төлөгчид мөнгөө зохих ёсоор зарцуулж буй эсэхэд хяналт тавьдаг. Шинэ засаг захиргаанд мөнгө гаргуулахын тулд Ж.Байденыг ерөнхийлөгчөөр сонгогдож буйг нь албан ёсоор хүлээн зөвшөөрөх шаардлагатай юм” хэмээн хүсэлтэд дурджээ.


 “Politico” сонины мэдээлснээр, одоогийн засаг захиргааны хяналтын газрын захирал Эмили Мерфи Ж.Байденыг ерөнхийлөгчөөр сонгогдож буйг нь хүлээн зөвшөөрөөгүй байна. 

Холбоотой мэдээ