Беларусьт саатуулагдсан хүний тоо мянга давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-09 13:15:52

МИНСК. /TASS/. Минск болон бусад хотод ням гарагт болсон эсэргүүцлийн ажиллагааг таслан зогсоох үеэрээ Беларуссийн хууль сахиулах байгууллагын ажилтнууд мянга гаруй хүнийг саатуулжээ.


Баривчлагдан саатуулагдсан 1003 хүний нэрсийн жагсаалтыг “Весна” хүнийг эрхийг хамгаалах төвийн цахим хуудаст нийтэлжээ. Тэдний дийлэнх нь Минск хотод саатуулагдсан бол Бобруйск, Витебск, Жлобин, Гомел, Ляховичид хотуудад мөн хүмүүс саатуулагджээ.


“Ард түмний мэдлийн марш” нэртэй сөрөг хүчний эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчид Минск хотод ням гарагт жагсаал цуглаан хийх үеэрээ нэг эгнээ үүсгэж чадаагүй байна. Жагсаал цуглаан хотын төвийн гудамжуудад цугларсан тархай бутархай бүлэглэлүүдийн эсэргүүцэл болон хувирч, цагдаа нар тэднийг саатуулсан байна. 

Холбоотой мэдээ